Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулсаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шууна. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9, 11-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг “Таван толгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд гал гарч байна гэсэн дуудлагыг 00:34 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 00:45 цагт очиход тус хатаалгын цехэд сайжруулсан түлш шатаж иргэд унтраасан боловч нүүрсний хог уугиж байсныг 5 минут ажиллан унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Цахиурт” 2 дугаар баг / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 53 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т / ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 53 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоос Улаанбаатар хотын чиглэлд бялууны хайрцаг тээвэрлэж явсан “Эверист Оллайс ХХК”-ийн автомашины чиргүүл шатаж байсныг 05:51 цаг ажиллан унтраасан.

 – Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 10 дугаар баг “Хар байшин” -д гал гарч байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 08:24 цагт /08:25 цагт/ хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Х-ын 7х5 метрийн хэмжээтэй нэг өрөө байрны хана, тааз шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Сүмбэр-Орд хотхон хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:07 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:16 цагт очиход хог шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27 дугаар байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын хашаанд баригдаж буй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 14:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Ф-ын 41х21 метрийн хэмжээтэй баригдаж  байгаа 13 давхар барилгын гадна дулаалга /фасад/, тус барилгын зүүн талд байрлалтай хашаанд 10 га орчим өнжмөл, шар өвс шатаж байсныг 02:30 цаг, мөн хүч нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиж 02:00 цаг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги 9 км замыг туулан 14:31 цагт очиж 01:30 цаг, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан очиж 02:00 цаг тус тус ажиллан унтраасан. /Тус гал түймрийн утаажилтын бүсээс 12 иргэнийг эсэн мэнд гаргасан. /

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 10 дугаар орцонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 15:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход тус орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Төлөвлөгөөний Коммисс”-ын байранд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 15:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 3 метр хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Ёотон”-ийн 9 дүгээр байрны урд хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 11 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 05:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн М-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Зүүн 4 замын автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Н-ын “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн “Хар толгой” гэдэг газарт автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 09:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход Х /25 настай, эрэгтэй/-ын “Тоёота Кровн” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top