НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын албаны албан хаагчид 3 дах жилдээ оролцож байна. Онцгой байдлын албаны 100 орчим албан хаагч энэ хугацаанд хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж Монгол Улс болон Онцгой байдлын албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөөр байна.
Ийнхүү Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг аврах, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд зүтгэдэг албан хаагчид маань мэргэжлийн ур чадвараа олон улсад таниулан нэр төртэй ажиллаж байна.