Тэмцээний аваргууд тодорлоо

img126.jpg

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооны 2022 оны шатар, дартс, ширээний теннисний аварга баг, тамирчин шалгаруулах тэмцээнийг “Хос мастер” шатрын академийн байр, “Аврагч’ биеийн тамир техник спортын хорооны зааланд зохион байгууллаа.

 Аварга шалгаруулах тэмцээнд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Төв амйгийн ОБГ-ын Ахмадын хороо, зөвлөл, ОБЕГ, НОБГ, ҮАБ УНС-ын салбарын Ахмадын хороо, зөвлөл, Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооны баг тамирчин нийт 100 гаруй ахмад настан оролцмон юм.

2022 оны Шатрын аварга баг, тамирчин шалгаруулах тэмцээнийг дөрвөн ширээн дээр зохион байгуулсан бөгөөд 1-р ширээнд: нэгдүгээр байрыг Р.Ундрахбаяр /НОБГ/, дэд байрыг Ө.Амармэнд /Орхон/, гутгаар байрыг С.Залуухүү /Ахмадын холбоо/, 2- р ширээнд: нэгдүгээр байрыг Ш.Ганболд /ОБЕГ/, дэд байрыг Э.Батхүү /НОБГ/, гутгаар байрыг Д.Хишигбаатар /Ахмадын холбоо/, 3-р ширээнд: нэгдүгээр байрыг Х.Мөнхжаргал /ОБЕГ/ дэд байрыг З.Бямбадорж /НОБГ/, гутгаар байрыг М.Соёл-Эрдэнэ /Дархан-Уул/, 4-р ширээнд: нэгдүгээр байрыг Г.Пампаан /ОБЕГ/, дэд байрыг Д Нямсүрэн /Булган/, гутгаар байрыг Ж.Магсар /УНС/ нар тус тус эзэлж Ахмадын холбооны Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Тэмцээнд Монгол улсын Үйлчилгээний гавъяат ажилтан 2, спортын мастер 4, Онцгой байдлын албаны хамгийн өндөр настай /101 настай/ Г.Пампаан гуай оролцож 7 өрөг тоглосноос 7 хожиж тэргүүн байр эзэллээ.

Дартс, ширээний теннисний аварга тамирчин шалгаруулах тэмцээнийг “Аврагч” биөийн тамир техник спортын хорооны зааланд зохион байгуулахад Дартсын төрөлд 34 ахмад тамирчин оролцон цуваагаар байр эзлүүллээ.

Тэргүүн байрыг М.Алтангэрэл /Дорноговь/, дэд байрыг Ө Хүрэлбаатар /ҮАБ/, гутгаар байрыг Т.Ариунболд /ОБЕГ/ нар, Ширээний теннисний тэмцээнд 33 тамирчин оролцсноос нэгдүгээр байрыг М.Алтангэрэл /Дорноговь/, дэд байрыг П.Дондов /Орхон/ гутгаар байрыг М.Нямсүрэн /Булган/ нар эзэлж Ахмадын холбооны Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АХМАДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

scroll to top