Шинэхэн гавьяатдаа хүндэтгэл үзүүлэв

DSC4381.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цол хүртсэн ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Г.Бямбасүрэнг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ахлах ахлагч Г.Бямбасүрэн нь улсад 35 жил ажилласны 18 жилийг улс эх орныхоо амгалан тайван байдал, хүн ардынхаа эрүүл энх, аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэсэн байна.

 Мөн тэрбээр улсаа жилдээ хоёр удаа бүтэн тойрч гамшиг, ослын голомтод аврагч, алба хаагчдыг аюулгүй хүргэх үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын албанаас төрсөн анхны гавьяат тээвэрчин боллоо.  

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Өнөөдөр Онцгой байдлын байгууллагын 11 дэх, эгэл аврагчдаас төрөн гарсан 4 дэх, жолооч бүрэлдэхүүнээс төрөн гарсан анхдагч болсонд баяр хүргэе. Монгол орныхоо өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж, эрсдэлгүй, аюулгүй, мэргэжилдээ эзэн болж, залуу хойч үедээ үлгэрлэн манлайлж байгаад талархаж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top