Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 0 градус орчим байна.

Төлөв байдал: 22-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 23-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23-ны өдөр нутгийн баруун хагаст, 24-ний өдөр ихэнх нутгаар, 25-ны өдөр говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 24-ний өдрөөс ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Оргил” зоогийн газар хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 08:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход тус зоогийн газрын зүүн талд хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Зуун мод”-ны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан очиход иргэн П-ийн хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. /1 га орчим/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Оршил” төв Хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:32 цагт очиход тус төвийн хажууд хогийн цэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 21:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Ц-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /37 настай, эрэгтэй/-ын хүзүү, нурууны хэсэг, иргэн О /38 настай, эмэгтэй/-ын гар, хөлийн хэсэг тус тус түлэгдсэн тул нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.    

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгай хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 00:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:32 цагт очиход хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 41 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй авто засварын газрын дотор тал, улсын дугаар нь тодорхойгүй “Верна” загварын суудлын автомашин, иргэн О-ын “Даевоо” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн М-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн Баянхангай гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн О-ын хашаанд өнжмөл шар өвс, 4 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. /0.5 га орчим/

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Огзом” хорооллын 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс баруун зүгт 145 км-т/Байшин шатсан тухай мэдээллийг 03.20-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан.Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Б-ийн 5×11 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.    

Орхон аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, “Их хөшөөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 42 км-т, сумын төвөөс зүгт 17 км-т/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 02:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 42 км замыг туулан очиход Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хотын чиглэлд Э-ын жолоодож явсан “11TON” загварын бага оврын ачааны автомашин болон тээвэрлэж явсан “Королла” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 24 байранд иргэн Б 03.19-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 11:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /34 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г тус сумын төв болон “Бугат-Үзүүр”, “Баатар хайрхан”, “Модон-Овоо”, “Их гол”, “Бага гол” гэдэг газруудаар 80 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон бөгөөд мөн өдрийн 21:53 цагт тухайн иргэний эгч Б аймгийн Онцгой байдлын газартай холбогдож иргэн Б-г гэрээсээ баруун зүгт 8 км-т “Бугат-Үзүүр” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Э-д эсэн мэнд очсон, тэдний ар гэрээс нь хүргэж ирсэн тухай мэдэгдсэн тул Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулахад ирсэн болох нь тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top