Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Ховд, Өмнөговь аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Завхан, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говь аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23-нд Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с, хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Өндөр Дэн” ХХК-ийн хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:34 цагт очиход хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 29 дүгээр байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг 16:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 17:07 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын зам дагуу Хог шатаж байна гэсэн дуудлагыг 19:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 51 дүгээр байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг 21:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход тус байрны дэргэд хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 2 дугаар орц айл шатаж байна гэсэн дуудлагыг 21:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход тус байрны Япон Улсын иргэн К-ийн гал тогооны өрөөнд эд хогшил, ахуйн газ шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг “Ах Хустау” гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн А-ийн “Тоёота Креста” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 16 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Б-ын “Тоёота-Акуа” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Ховд аймгийн Дөргөн сумын 2 дугаар багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 101 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/ -т  03.18-ний өдрийн 10:47 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус өдрийн 10:55 цагт ШУА-ын ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 350 км, сумын төвөөс баруун урд зүгт 32 км/-т 03.18-ны өдрийн 21:40 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус өдрийн 21:50 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян багийн “Урт-хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат иргэн Л 03.16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.17-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л /84 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.18-ны өдрийн   07:00 цагт  эхлүүлж, 16:40 цагт тус сумын 7 дугаар баг “Урт хөндлөн” гэдэг газраас /баруун хойд зүгт 6км/-т тус иргэнийг осгож насбарсан байдалтай олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

   

scroll to top