Сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

UNDSEN1-6wp002rf41xlxr2t9bxpa9f750qsgesk8ea9jpb15xc-6xfxly1lfo3pzykta12r6rxwwnxq4dk8z2nzstkyh4w-6ynluejx29j40lt5ar0titihhqxb636jq00fplencxs-6zc6xb39qxfzljtwnhz9xhrtpq27i0d90qchgmmmi4g.jpg

ОХУ-ын Онцгой байдлын яамны “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”-д бакалаврын 4-5 жилийн сургалтад (хэлний бэлтгэл) Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн болон ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч 1,2 дугаар курсын сонсогч, Орос хэлний сургалттай ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдаас тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

Тавигдах шаардлага:

Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч /дүнгийн голч 3.0 ба түүнээс дээш/, Орос хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас сонгон шалгаруулна.

Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн:

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл (25 хүртэлх настай байх)
  • байгууллагын дарга, захирагчийн тодорхойлолт албан бичиг, 
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /түц машины лавлагаа/
  • Төрийн алба хаагчийн анкет
  • Цээж зураг /3*4/

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид, Орос хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид:

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг:
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /түц машины лавлагаа/
  • Цээж зураг /3*4/

Хугацаа:

Материалыг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтэст /aagii105.nema@gmail.com/ цахим хаягаар 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ үү. 

(Харилцах утас: 262510)

2022-2023 оны хичээлийн жилд ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академид сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулна.

Хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Орос хэл”-ний шалгалтыг авч эрүүл мэндийн үзлэгт хамруулж сонгон шалгаруулна.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top