Тайванийн эрэг орчимд 6.6 магнитуд газар хөдөлсөн гэж тус улсын Цаг уурын товчооноос мэдээлэв. Тодруулбал, Тайванийн зүүн эргийн Хуалиен хотоос өмнө зүгт 62 км зайд, 30 км орчим гүнд газар хөдөлсөн аж. Газар хөдлөлт орон нутгийн цагаар өнгөрсөн шөнө 01:41 цагт болжээ. Одоогоор гэмтэл, бэртлийн тухай мэдээлэл байхгүй байна.
Хуалиен болон Тайтуны мужид 5 балл, Тайнань, Тайчун, Чиайи, Каошюн хот болон Нантү, Юнлин, Йилан, Чанхуа, Маоли, Синчу мужуудад 4 баллын газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Чичиргээ нэг минут орчим үргэлжилж, барилгуудыг дайвалзуулжээ.
Газар хөдлөлтийн бодит үр нөлөөг хэмждэг долоон шатлал Тайваньд байдаг. Энэхүү шатлалын эрчим Тайтунг мужийн Чанбин хотод хамгийн хүчтэй буюу зургаадугаар зэрэгтэй байжээ. Харин Тайбэй, Шинэ Тайбэй, Таоюань хотууд болон Пинтун мужид гуравдугаар шатлалын чичирхийлэл бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлт судлалын төвийн дарга Чен Куо Чан мэдэгдэхдээ, энэ удаагийн газар хөдлөлт нь энэ онд Тайваньд бүртгэгдсэн хамгийн хүчтэй нь гэжээ. Мөн ойрын гурав хоногтоо хүчдэл багатай газар хөдлөлт Хуалиен болон Тайтунд мэдрэгдэх магадлалтай гэв.
ЭХ СУРВАЛЖ: FOCUS TAIWAN