Онцгой байдлын ерөнхий газраас Анагаахын шинжлэх ухааны их сургуультай харьяа анги, байгууллагын эмч – сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагчдыг төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад хамруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсан юм.
Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагч нарыг төгсөлтийн дараах үндсэн нарийн мэргэшил ( резидент), төрөлжсөн мэргэшил, сэтгэл судлалын чиглэлээр урт болон богино хугацааны сургалтад ажлын онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тусгай хөтөлбөрөөр зохион байгуулахад хамтран ажиллана.
Ингэснээр эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагч нарыг цалинтай, тухайн орон нутаг, ажлын байран дээрээ суралцах нөхцөл бүрэлдэх бөгөөд алба хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилж, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх бэлэн байдал хангагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.