ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас “УБТЗ” ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албатай хамтран цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 60 алба хаагчийг хамруулан Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, гал түймэр унтраах дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн дүрмийн талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм.
Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах ажиллагаа, гал түймэр унтраах тактик, тархалтын дадлага, сургалтын төлөвлөгөө шуурхай төлөвлөгөө, карт боловсруулах аргачлал болоод анги, салаадад гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангах талаар заавар, зөвлөмж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.