Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна.

UNDSEN1-6wp002rf41xlxr2t9bxpa9f750qsgesk8ea9jpb15xc-6xfxly1lfo3pzykta12r6rxwwnxq4dk8z2nzstkyh4w-6ynluejx29j40lt5ar0titihhqxb636jq00fplencxs-72r35lwvvivslghe86smq5lp6qlx5h3063dw6bw0x1c.jpg

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор Мэргэшүүлэх сургалтыг 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд /2 давхар 206 тоот өрөөнд/ бүртгэнэ.

Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу. Үүнд:

  • сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
  • элсэлтийн анкет;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • дипломын хуулбар тус бүр 1% (магистр дипломын эх хувийг авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт);
  • мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
  • сүүлийн нэг жилд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь;

Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг (Төрийн сангийн 100900031406 дансанд төлсөн баримт).

Холбогдох материалыг бүрдүүлэн өөрийн биеэр авчирна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, утас: 51-263549, 51-261253

Цахим шуудан: nema.dri.mn@gmail.com

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top