Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 29, 1-нд говь, талын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 13 дугаар хороо, 9 дүгээр байрны орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 11:12 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 11:18 цагт очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 108 иргэнийг гаргаж ажилласан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 4 дүгээр хороо, “Туул” голын эрэг дагуу өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 16:07 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 16:18 цагт очиход 10 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 22 дугаар хороо, зүүн Алтан-Өлгий бунханы 1 дүгээр хаалганы дэргэд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 19:53 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 20:00 цагт очиход 2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 15:08 цагт очиход “Хүн-Од” ХХК-ийн хашаанд 3х4 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Б-ын 40 тн чингэлэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Гачууртын Могойт дэнжийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 10:08 цагт очиход иргэн М-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Ширхэнцэг 2 дугаар багийн Ширхэнцэг гудамжны задгай “Хүлэмжит байрны цогцолбор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км/-т хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 14:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 14:20 цагт очиход иргэн Ч-ийн 7х50 метрийн хэмжээтэй хүлэмжний хучлага, 3 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 14:49 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 15:00 цагт очиход иргэн Э-ийн “Тоёота Акуа” загварын суудлын автомашин, 4х4 метрийн хэмжээтэй гарааш, 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Замын-Үүд сум. 3 дугаар багийн Модны 1 гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:54 цагт очиход иргэн Ц-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 5 дугаар хороо, Яармагийн 12 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:49 цагт очиход иргэн Б-ын 3х4 метрийн хэмжээтэй гарааш, 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсэгт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:36 цагт очиход эзэнгүй айлын хашаанд 0.2 га орчим газар өнжмөл шар өвс, 8 метрийн хэмжээтэй хашаа, 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны задгайд эзэнгүй айлын нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 19:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:52 цагт очиход 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум. 2 дугаар багийн “Баатарууд” хороололд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 22:03 цагт /22:05 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:04 цагт очиход иргэн Д-ын хүнсний дэлгүүрийн хашаанд ил задгай хог, 1 метр хашаа шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 12 дугаар хороо, Далан давхрын хойд талд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 19:34 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:41 цагт очиход 2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top