Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо

GJ1A6555.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн үг хэлж, баг тамирчдад амжилт хүссэн юм.

Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газрын 10 багийн 200 гаруй тамирчин оролцож байна.

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хороонд зохион байгуулагдаж тус тэмцээний аваргууд маргааш тодорно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top