Тэмцээнийг ахлах ахлагч Д.Мижиддорж тэргүүлэв

1-2-74a0zj5gd2a541ht860x8pjejfm40kw7886h9sj6bls.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Ажил, мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 33, 17, 23 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын жолооч бүрэлдэхүүн оролцож,  дүрмийн шалгалт болон жолоодлогын ур чадвар, автомашины гэмтэл олох, усны эх үүсвэрээс сорох хоолойгоор ус соруулах зэрэг даалгаврыг гүйцэтгэн, шилдгүүдээ тодруулсан юм.

Нийлбэр дүнгээр Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Мижиддорж тэргүүлж, Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Буяндэлгэр,  мөн ангийн жолооч, ахлах ахлагч Э.Бат-Эрдэнэ нар удааллаа гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top