Онцгой байдлын ерөнхий газраас Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 30-31-ний өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хороонд зохион байгууллаа.
Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газрын 10 багийн 200 гаруй тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Эрэгтэй төрөлд тэргүүн байрт ХХЕГ-ын баг тамирчид, дэд байрт ЦЕГ-ын баг тамирчид, гутгаар байрт ОБЕГ-ын баг тамирчид шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг ХХЕГ-ын баг тамирчид, дэд байрыг ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг ШШГЕГ-ын баг тамирчид эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.