Төрийн үйлчилгээг гардан хэрэгжүүлэгч аврагч, гал сөнөөгчдийн маань мэргэжлийн ур чадварыг сорьсон, аврах ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан чухал үйл явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог “Марш тактикийн” аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын албаны баг тамирчид амжилттай оролцон багаараа 2 дугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн явдал байлаа.
Мөн Олон улсын Гал унтраах техник спортын Холбооноос БНСУ-ын Ченьжү хотноо зохион байгуулсан “Галын техник спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол Улсын Онцгой байдлын албанаас 14 тамирчин оролцож, довтолгооны шатны төрөлд нийт 26 улс орны тамирчдаас 7 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлэв.