1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-14 градус дулаан байна.
Төлөв байдал: 5, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 5, 6-нд тал, хээрийн нутгаар15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Дэвшилийн 3 дугаар гудамжинд айлын хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн З-ийн хашаанд 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 7 дугаар гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 12:01 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход иргэн Д-ийн 8х2.5 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 12 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн О-ын 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цагаандавааны 9 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Г-ийн 5х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул багийн 36 дугаар гудамжинд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн С-ын хашаанд хураалттай байшингийн мод шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Хонгорж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 15 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 04.03-ны өдрийн 08:55 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан. (Түймэрт урьдчилсан байдлаар 80 га орчим хээрийн талбай шатсан.)
Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан-Өндөр” багийн “Баянхайрхан” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 27 км, сумын төвөөс зүүн урд зүгт 5 км/-т Малчин О-ын 5 ханатай гэр 11:20 цагийн үед шатаж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан очиж, 19:25 цагт түймрийг цурамд оруулж, 22:30 цагт бүрэн унтраасан. /Түймэрт 25000 га хээрийн талбай шатсан./
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн хогийн цэгт /аймгийн төвөөс урд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан хээрийн түймрийг бүрэн унтраасан. Түймэрт 8.8 га хээрийн талбай шатсан.
Төв аймгийн Жаргалант сумын Загдал баг, “Айргийн хондлой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 199 км, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км/-т Хээрийн түймэр 04.03-ны өдрийн16:00 цагийн орчимд гарсан тухай мэдээллийг 22:12 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд ажиллаж, хээрийн түймрийг бүрэн унтраасан. Уг гал түймэрт нийт 8 га талбай шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР