Дулааны улирлын хувцсанд шилжлээ

GJ1A6966.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид өнөөдөр дулааны улирлын хувцсанд шилжлээ.

Дулааны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд хувцасны үзлэгийг зохион байгууллаа.

Энэ үеэр алба хаагчдаас цэргийн дүрмийн мэдлэгээр тестийн шалгалт авч, анги, байгууллагууд жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхуулж, шилдгүүдээ тодрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top