Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа

1-74b1qhf9czax2b5zs6qs3p7qpnm9z59788cb3ib85z4.jpg

Дорноговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан боллоо.

 Тус хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрөгч онд аймгийн хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудыг дүгнэж, 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцүүлсэн юм.

Хурлаас гарсан саналуудыг үндэслэн төлөвлөгөөг баталж, бодлогын түвшинд эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулна гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top