Албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудал нь Онцгой байдлын байгууллагын нэгэн том зорилт байдаг.2013 онд 240 орчим албан хаагч гадаадын 10 гаруй оронд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв. Өнгөрсөн оноос эхлэн ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академид суралцагсдын тоог нэмэгдүүлж, улмаар Тайландын Вант Улс, БНХАУ-д гамшгийн менежмэнтийн чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтад албан хаагчдаа хамруулах нөхцлийг бүрдүүлээд байна. 2014 онд ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академид 11 албан хаагч суралцана. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын Иргэний хэргийн сайд Ли Ли Гуотай “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар тус улсад албан хаагчдыг сургаж бэлтгэх, томоохон байгалийн гамшиг тохиолдсон үед авран туслах, гамшгийн хор уршгийг арилгах, хүн, хүчний болон эд материалын яаралтай тусламж үзүүлэх, гамшиг судлалын талаар хамтарсан шинжилгээ, судалгааны ажил хийхэд хамтран ажиллана. Энэ нь гамшгаас хамгаалах салбарт сүүлийн 10 гаруй жил хөрш оронтой хийгдэж байгаагүй эрх зүйн чухал ач холбогдолтой баримт бичиг болсон юм.