1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дуднговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудад цас орсон. Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгуудад шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с. 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 14, 15-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”- д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 16:03 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 16:07 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн “Бор хужир” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 60 км зам туулан 16:40 цагт очиход малчин Ш-ийн 40х20 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 2 цаг 15 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багт граж шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 17:18 цагт очиход иргэн Б-гийн 8х4 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 18:27 цагт очиход иргэн Б-гийн 2х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багт хураасан аргал шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 18:44 цагт очиход иргэн М-ийн хашаанд хураасан аргал шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багт 04.10-ны өдрийн 22:00 цагт байшин шатсан мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-гийн эзэмшлийн 19х8 метрийн хэмжээтэй ”Уянга-Ур” мужааны цехийн барилга шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 04.11-ний өдрийн 00:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 22:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 22:37 цагт очиход иргэн А-гийн 7×9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багийн “Гахайн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 4 км-т/ Цогт ууланд хадан хясаанаас 1 хүн унасан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 4 км зам туулан 15:36 цагт очиход тус аймгийн Булган сумын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/ малдаа явж байгаад 180 орчим метрийн өндөртэй хадан хясаанаас унаж нас барсан тул цогцсыг буулгаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Бага хажуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 340 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т/ 04.09-ний өдрийн 18:00 цагийн орчим бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0166 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Төрийн банк, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, “Шугшаа-Уул” ХХК, “Өсөх зоо” ХХК, “Мак” ХХК, “Баатар ван” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд М /8 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.10-ны өдрийн 15:55 цагт тус багийн “Их хажуу” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон.
Бусад /Усанд боогдсон/: Хөвсгөл аймгийн Галт сумын Тээл багийн “Долоотын булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 94 км-т, сумын төвөөс баруун зүгт 34 км-т/ Сэлэнгэ мөрний аралд бэлчиж байсан мал хураахаар явган явсан 1 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 94 км зам туулан 02:30 цагт очиход тус сумын харьяат иргэн Н /46 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрний салаанд бэлчиж байсан малаа хураахаар явган яваад усанд боогдсон байсныг гол гаталгаж эрэг дээр эсэн мэнд гаргасан.
4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Цасанд суусан: Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн “Шар булгийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн 2 автобус цасанд суусан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 50 км зам туулан 02:00 цагт очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан нийт 89 зорчигчтой “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын 2 автобус цасанд суусан байсан тул ….АРА улсын дугаартай автобусыг татан гаргасан бөгөөд ….АРХ улсын дугаартай автобусыг татан гаргах боломжгүй тул үлдээсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР