Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан аймгийн нутгийн зарим хэсгээр бороо болон цас орж, Баруун аймгийн нутгийн баруун хэсэг, төв, говийн аймгийн ихэнх нутгаар, зүүн аймгийн баруун хэсгээр шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 8-13 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, Нууруудын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-ний өдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи 11-ний өдөр говь, талын нутгаар, 12-ны өдөр Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 13-ны өдөр Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 14-ний өдөр говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэрЗавхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Отрийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 330 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 06:24 цагт очиход малчин Э-гийн 15х30 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ малын саравч, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 06:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан дуудлагын дагуу 07:30 цагт очиход малчин Г-гийн 16х52 метрийн хэмжээтэй малын саравч, бууц шатаж байсныг 2 цаг 40 минут ажиллаж унтраасан. Галд тус айлын 260 хонь, 180 ямаа, нийт 440 бог мал өртөж хорогдсон.

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг баг, Агьтын задгай /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/, Өгөөмөр багийн Янзага гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ 04.09-ний өдрийн 14:00 цагийн орчим 1 айлын өвөлжөө, 2 айлын малын бууц шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, малчин Н-ийн 8х12 хэмжээтэй өвөлжөө, малчин Д, У нарын малын бууц шатаж байсныг 4 цаг 20 минут ажиллаж тус тус унтраасан тухай мэдээллийг Жаргалант сумын Засаг даргын орлогч, Баянбулаг багийн Засаг дарга нар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн 3 дугаар гудамж 2 хэсэгт /сумын төвөөс хойд зүгт 18 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 14:24 цагт очиход иргэн Ц-гийн 256 метрийн урттай хашаа, 8.5х16.5, 5х10 метрийн хэмжээтэй 2 өвөлжөө, иргэн Б-гийн 6х14 хэмжээтэй өвөлжөө, 4 тн өвс, иргэн Б-гийн 4 тн өвс тус тус шатаж байсныг 2 цаг 50 минут ажиллаж унтраасан. Галд иргэн Ц-гийн 67 бог мал өртөж хорогдсон.           

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:26 цагт очиход иргэн Л-ийн 8х10 метрийн хэмжээтэй өвөлжөө, 3.2 тн өвс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Үнэгт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 14:43 цагт очиход иргэн Б-гийн 0.3 га талбайд өнжмөл шар өвс, 50 метрийн урттай хашаа шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Бөө булгийн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 13 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 15:10 цагт очиход малчин Ө-гийн өвөлжөөнд 3×3 метрийн хэмжээтэй малын бууц шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.    

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал баг дахь УБТЗ-ын Бэрх зөрлөгийн задгайд /сумын төвөөс баруун зүгт 11 км-т/ малын тэжээл шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 16:02 цагт очиход иргэн Ч-гийн 40 метрийн урттай хашаа, 0.1 га талбайд өнжмөл өвс, 21 тн малын тэжээл тус тус шатаж байсныг 1 цаг 06 минут ажиллаж унтраасан.      

 Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ малын саравч шатаж байна гэсэн дуудлага 04.09-ний өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 25 км замыг туулан 16:10 цагт очиход малчин А-гийн 4х6 метрийн хэмжээтэй малын саравч, 0.5 тн өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 08:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:05 цагт очиход иргэн Л-ийн 12х40 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 20 минут ажилласан.         

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Цагаан даваа”-ны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:20 цагт очиход хогийн цэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.   

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “Баянголын-Ам” гэдэг газрын задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:12 цагт очиход 0.5 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.          

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:04 цагт очиход 3х4 метрийн хэмжээтэй гражийн хаалга шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.         

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21 дүгээр гудамжны задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:50 цагт очиход 8 айлын хашаа, 5 ханатай 1 гэр, 2 амбаар, 10 га орчим талбайд өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17.5 км замыг туулан 16:33 цагт очиж, 50 минут ажилласан.   

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:14 цагт очиход 5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын автобусны эцсийн буудалд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:01 цагт очиход хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Баян сумын Сант багийн “Цагаан толгой” гэдэг газар нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 22:19 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 27.5 км замыг туулан 22:46 цагт очиход “Арвижих шохой” ХХК-ийн овоолгоотой 70 тн орчим нүүрс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.       

Ой, хээрийн түймэрБулган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээл багийн “Бага-Өл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 15:32 цагт цурамд оруулж, 19:04 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 40 га орчим талбай шатсан.

Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн Шар-Үзүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 225 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагч, сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 17:31 цагт цурамд оруулж, 20:10 цагт бүрэн унтраасан. (Түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га орчим талбай шатсан)

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн Нарстай гэдэг газар /аймгийн зүүн хойд зүгт 205 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Баян-Адарга суманд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 35 км замыг туулан 19:15 цагт очиж ажиллан, мөн өдрийн 19:45 цагт унтрааж, тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. (Түймэрт урьдчилсан байдлаар 5 га орчим талбай шатсан)

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, “Зүүн салааны-Ам” гэдэг газар өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:48 цагт очиход 50 га орчим талбайд өнжмөл өвс, 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Нийслэлийн Аврах 105 дугаар анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнууд, “Пажеро клуб”-ын гишүүд тус тус ажиллаж, мөн өдрийн 17:35 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Бага хажуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 340 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т/ 04.09-ний өдрийн 18:00 цагийн орчим бага насны хүүхэд ээжийнхээ хамт мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгийн газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс М /8 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагаг зохион байгуулж байна. 

Цас шаварт суусан: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Даваатын-Амны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун зүгт 23 км-т/ суудлын автомашин “Бүгсэй” голын усанд суусан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 70 км замыг туулан 04.10-ны өдрийн 03:05 цагт очиход “Патрол” загварын суудлын автомашин Бүгсэй голын усанд суусан байсан тул татан гаргах ажиллагааг 06:00 цагт эхлүүлж, 06:27 гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top