Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургууль Удирдах ажилтнуудын бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдснаар өндөрлөлөө.
Сорилд удирдах бүрэлдэхүүний 80 гаруй хүн, 11 багт хуваагдан оролцож, саадтай зурвас, анхны тусламж, гал унтраах, химийн норматив гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгээ сорьсон юм.
Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвхи санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн онцлон, дадлага сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.