Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Төв аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 16-наас ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 5 дугаар хороо, 10 дугаар хороололд орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 06:03 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:08 цагт очиход тус байрны 2 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 38 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хороо, Уурхайчдын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 13:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:39 цагт очиход иргэн Э-ын 8х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Уурхайчдын 19 дүгээр гудамжинд автомашины гараж шатаж байна гэсэн дуудлагыг 14:13 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 3 км замыг туулан 14:18 цагт очиход иргэн Г-ын 6х9 метрийн хэмжээтэй гаражийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хороо, 8/2 дугаар байранд айл шатаж байна гэсэн дуудлагыг 15:32 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:40 цагт очиход иргэн Г-ын 2 өрөө орон сууцны тагт, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хороо, Амгалан захын дэргэд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 18:10 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:17 цагт очиход иргэн П-ын 2х3 метрийн хэмжээтэй чингэлэг /түргэн үйлчилгээний цэг/, 0.1 га орчим газарт өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон баг, “Цахир-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 18:21 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 45 км замыг туулан 19:21 цагт очиход 3×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 29 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хороо, Сэлхийн 2 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 21:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 21:43 цагт очиход иргэн З-ын “Кантер” загварын ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 16 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 23:29 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 23:34 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл

Газар хөдлөлт: Говь-Алтай аймаг, Чандмань сум. Эрдэнэ-Уул багийн “Нарийний-Аараг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 245 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т,  Ө-45°34’12.0″ , У-98°22’48.0″ 04.12-ны өдрийн 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол: Ховд аймаг, Мөнххайрхан сум. Алаг багийн “Хар дав” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т малчин Э, 150 бог малыг хаднаас буулгах боломжгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 150 км замыг туулан 15:15 цагт очиход малчин Э 150 бог малаа 30 метр орчим өндөр хаднаас буулгах боломжгүй байсныг 02:30 цаг ажиллан буулгасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top