Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албанаас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нохой хөтлөгчдийн давтан сургалтыг эхлүүллээ.
Аврагч нохой хөтлөгчийн ур чадварыг дээшлүүлэх, албаны эрэлч нохойн эрэн хайх, аврах ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус сургалт 45 хоног үргэлжилнэ.
Сургалтад Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нийт 10 алба хаагч хамрагдаж байна гэж Эрэлч нохойн сургалтын албанаас мэдээллээ.