Онцгой байдлын байгууллагаас чанарын болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартуудыг нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаатай холбогдуулан стандартын хэрэгжилт, нутагшуулах хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийх ажлын хэсэг Увс, Завхан аймгуудад ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудын хэрэгжилттэй танилцлаа.
Мөн анги, байгууллагын үйл ажиллагааны онцлог, нөхцлийг үнэлж, ажилтан, алба хаагчидтай уулзлат хийн олон улсын менежментийн тогтолцооны талаарх мэдлэг, ойлголтыг үнэлж, цаашид стандартыг нутагшуулах, сайжруулах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.