Ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн буюу хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх Шуурхай бүлгийг томилгоожуулан ажиллаж байна.
Шуурхай бүлгүүд Дадал, Галшар, Өмнөдэлгэр, Баян-Адарга сумдад объектын болон ой, хээрийн гал түймэр, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байгаа юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.