Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан “Барилгын материал, мод, модон эдлэлийн үйлдвэрийн барилга байгуламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм , нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах” төлөвлөгөөт хяналт шалгалт явагдсан.
Тус шалгалтын хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас “Улаанбаатар БҮК” ХХК-д тактик, тархалтын сургуулийг зохион байгууллаа.
Сургуульд дүүргийн нутаг дэвсгэрт барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид, инженер, техникийн ажилтан, алба хаагчид хамрагдсан юм.
Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Нийгмийн хамгааллын хяналтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Прокурорын газрын холбогдох мэргэжилтнүүд сургалтад хамрагдагсдад мэргэжлийн чиглэлээр мэдээлэл өгч, сургалт явууллаа гэж Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.