Онцгой байдлын ерөнхий газраас 2022 онд дэвшүүлсэн бие бүрэлдэхүүний сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гал түймэр унтраах дасгал сургуулилтын норм, нормативыг шинэчлэн тогтоох ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудад ажиллаж, хүйтний улирлын дасгал сургуулилтын нормативыг авч байна.
Энэ хүрээнд гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас өмсөх, түгшүүрийн дохиогоор тавиулангаас гарах, галын хоолойтой ажиллах, бүх төрлийн шат, амьсгалын бие даасан төхөөрөмж, аврах олс, гар багаж зэвсэглэмж, гал унтраах автомашинтай ажиллах, гал түймэр унтраах тархалт хийх гэх мэт төрлөөр Гал түймэр унтраах, аврах ангийн бүх алба хаагчид норматив гүйцэтгэх юм.
“Гал түймэр унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага” MNS 6412:213 стандартад заасны дагуу гал түймэр унтраах үндсэн, тусгай, туслах албаны автомашин тус бүрээр норматив тогтооно.
Уг ажлыг зохион байгуулах удирдамжийн дагуу Гал түймэр унтраах, аврах 12 ангийн алба хаагчид хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.