“Ажилтан, алба хаагч бүр манлайлагч” уриаг дэвшүүлэн олон талт бүтээмжийн ажлыг өрнүүлжээ

GJ1A1265.jpg

Цэргийн гавьяаны одонт Архангай аймгийн Онцгой байдлын газар нь олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэвшүүлэх, үр дүнг тайлагнах, тасралтгүй сайжруулах чиг үүрэг бүхий чанарын удирдлагын хороо, баримт бичиг боловсруулах, идэвхжүүлэлтийн, бүтээмжийн, 5С гэсэн багуудыг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд “Ажилтан, алба хаагч бүр манлайлагч” уриаг дэвшүүлэн нэгдсэн менежментийн тогтолцооны сургалтыг алба хаагчдад зохион байгуулж, ISO хүндэтгэлийн буланг байгуулан иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг явуулж байгаа юм.

Түүнчлэн иргэд, алба хаагчид санал хүсэлтээ илэрхийлэх нөхцлийг сайжруулах, эргэх холбоог хангах, үр дүнг тооцох санал авах хайрцаг байршуулсан бол алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах хүрээнд эмч, сэтгэлзүйчийн өрөөнд их засвар, орчны гэрэлтлүүлгийг шинээр хийж гүйцэтгэжээ.

Мөн ажлын байрны орчин, ажил олгогч, ажилтан, алба хаагч, тоног төхөөрөмжөөс шалтгаалсан эрсдэлийн үнэлгээг хийж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн зэрэг олон улсын стандартыг нутагшуулах олон талт ажиллагааг зохион байгуулсан гэдгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Олон улсын стандартыг нутагшуулах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг сайшааж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top