Нэгдсэн менежментийн тогтолцооны гарын авлага, холбогдох баримт бичгүүдийг боловсруулан ажиллаж байна

GJ1A1400.jpg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, Онцгой байдлын газарт хэрэгжиж байгаа олон улсын стандартуудад хөндлөнгийн аудит хийлээ.

 Булган аймгийн Онцгой байдлын газар нь нэгдсэн менежментийн тогтолцооны гарын авлага, Онцгой байдлын газарт дагаж мөрдөх журам, удирдагын бичиг баримт зэрэг холбогдох тушаал, шийдвэрийг боловсруулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Энэ хүрээнд чанарын удирдлагын хороо, баримт бичиг боловсруулах, идэвхжүүлэх, бүтээмжийн багийн ажлын хэсгүүд 41 заалт бүхий төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.

Мөн Гал түймэр унтраах, аврах 20, 50 дугаар анги болон Эрэн хайх,, аврах салбарт ажлын байрны орчны үнэлгээ хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ.

Түүнчлэн чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудыг хэрэгжүүлж байгаа аймгийн хэмжээний төрийн байгууллагуудаас хоёрдахь, цэргийн байгууллагаас анхдагч болсон гэдгийг онцоллоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн стандартын хэрэгжилтийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид сайжруулах, нутагшуулах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top