Онцгой байдлын ерөнхий газраас Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран “Гамшгийн менежментийн бүсийн зөвлөлдөх хорооны 10 дугаар хуралдаан”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. Тус хуралдаанд дэлхийн 19 орон, олон улсын 20 гаруй байгууллага, төрийн болон бус байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож “Ази, Номхон далайн бүсэд гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон тогтвортой хөгжлийг орон нутгийн түвшинд уялдуулан төлөвлөх төлөвлөгөөг боловсруулж, санал бодол, туршлагаа солилцон гамшгийн эрсдлийг бууруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй илүү нягт хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон нь уг олон улсын хурлын гол үр дүн байлаа.