Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-ний өдөр Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 20-ны өдөр нутгийн зарим газраар, 21, 22-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэрНийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ амралтын “Удган-Ам”-ын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 08:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 09:14 цагт очиход иргэн Г-гийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.          

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 23 дугаар гудамжны задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 10:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:26 цагт очиход 1 га орчим талбайд өнжмөл шар өвс, 20 метр орчим урттай хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.           

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 2 дугаар буудалд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны 12:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:48 цагт очиход иргэн Ч-гийн “Кубе” загварын суудлын автомашин, 5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 67 дугаар байрны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:28 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.           

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 13:30 цагт очиход иргэн Т-гийн 15 метр хэмжээтэй хашаа, 0.3 га орчим талбайд өнжмөл шар өвс, 3х3 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Э-гийн хашаанд 0.6 га орчим талбайд өнжмөл шар өвс, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, улсын дугааргүй “Хово” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 45 минут унтраасан. 

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж “Юнайтед-Интернэшнил космерс” ХХК-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 17:50 цагт очиход тус байгууллагын 6 давхар байшингийн дээвэр, хураалгаатай мод шатаж байсныг 1 цаг 54 минут ажилласан. Хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн автомеханик шатны тасаг 18:07 цагт очиж 2 цаг ажилласан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 25 дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:51 цагт очиход иргэн Б-гийн загасны дэлгүүрт эд, хогшил шатаж байсныг 20 минут унтраасан. Уг галд иргэн Б, Д, М нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн. (Иргэдийн биеийн байдал хэвийн байна)  

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Жигжид” зуслангийн задгайд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:50 цагт очиход 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын эцсийн задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид гарч 7.5 км замыг туулан 00:57 цагт очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 02:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:58 цагт очиход иргэн П-гийн 6х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.    

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Дөмбөн” хорооллын задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:57 цагт очиход иргэн Р.Зоригоогийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.    

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 0.8 км замыг туулан 16:12 цагт очиход иргэн А-гийн 5 ханатай шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Ой, хээрийн түймэр: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 15:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Мянгад сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн хүмүүс ажиллаж, 04.18-ны өдрийн 01:52 цагт унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 3000 орчим га талбай шатсан.    

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс аврах: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 17:18 цагт очиж тус байрны иргэн А-гийн хүү Х /5 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд буулгаж ээжид нь шилжүүлэн өгсөн. 

Төөрсөн, сураггүй болсонБулган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

04.14-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг тус сумын “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 0.3 км-т завиар урсаж, “Харлагын голын-Адаг” гэдэг газраас газраас зүүн зүгт  10 км-т “Баруун булаг” гэдэг газар хүртэл явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт зогсоосон. 04.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой багийн “Хөв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойш 20 км-т/ иргэн Э 04.13-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 04.15-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсэг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн хүмүүс иргэн Э /60 настай, эрэгтэй/-ийг тус сумын “Хөх толгой” багийн “Хөв”, “Таван толгой хуудасны булаг”, “Гашуун”, “Ширхэг”, “Ихрийн хоолой”, “Яст”, “Улаан-Адаг”, “Хавхалтайн-Ам”,” Аман-Ус”, Шинэ-Ус”, “Талын битүү” “Дэлийн гүн”, “Бумбат”, “Улаан толгой”, “Дэлийн гүний боонго”, “Талын худаг”, “Хуурай хөндийн далай худаг” гэдэг газруудаар явганаар болон автомашинтайгаар 14 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 04.16-ны өдрийн 20:45 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоосон байсан. 04.17-ны өдрийн 12:00 цагт тухайн иргэн Бөмбөгөр сумын Цагаан чулуут багт эгч Б-гийнд эсэн мэнд өөрөө ирсэн тухай сумын Засаг дарга 14:09 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top