1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22, 23-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Хугацааны сүүлээр ихэнх нутгаар дулаарна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 09:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход иргэн Г-ийн 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Сэлх”-ийн зуслангийн “Задгай” гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 13:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан очиход иргэн Б 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай” Бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн О-ын “Портер” загварын ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн “Буянтын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км зам туулан очиход иргэн Э-ын 30х30 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн 1 дүгээр гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 500 метр зам туулан очиж 16 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалант”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан очиход иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4 ханатай гэр, хашаа, иргэн Б-ын түлшний мод тус тус шатаж байсныг 30 минут тажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 6 дугаар хорооны “Замчин”-гийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр, Б-ийн 1х5 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 1км замыг туулан очиход иргэн Г-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн “Задгай” Шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд 1 га талбайд шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 38 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Батноров сумын Баян багийн Хөлийн шил гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 135 км, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ 04.18-ны өдрийн 18:18 цагт суудлын автомашин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин С-ийн “Ауква” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 04.18-ны өдрийн 19:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Живхээртэй гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуулагыг 04.18-ны өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 04.18-ны өдрийн 18:46 цагт цурамд оруулсан. Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Уг түймэр Монгол Улсын хилийн 1180 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Сэнжит” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0184 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Дунд хориуд гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд цурамд оруулсан. Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159 км, сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т, У-49°27’0.0”, Ө-107°12’36.0”/ 04.18-ны өдрийн 11:22 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар иүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрөөр дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Автозамын тээврийн осол: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр багийн “Худалдаа” хорооллын “Задгай” Суудлын автомашин онхолдсон 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Филтер” загварын суудлын автомашин онхолдож иргэн Б/57 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж сум дундын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.
Өндрөөс унах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Задгай 5 давхар орон сууцны барилгын 3 дугаар давхарын тагтаас 1 хүн үсэрч 1 давхар өрөгтгөлийн барилгын дээвэр дээр унасан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 00:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км замыг туулан очиход 5 дугаар байрны иргэн Б /41 настай эмэгтэй/ 3 дугаар давхарын тагтаас унаж хөлөө гэмтээсэн байсныг эсэн мэнд буулгаж аймгийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ Хялганат тосгоноос баруун зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.18-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Харлагын голын адаг гэдэг газраас зүүн зүгт Майхан толгой гэдэг газар хүртэл 3 км-т завиар, 6 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагийн голын адаг гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 24 км-т голын эргээр явганаар, 3 дугаар бүлэг Хялгант тосгоны бетон гүүрээс баруун зүгт 5 км-т Офицерын тохой гэдэг газар хүртэл, мөн Хандгайт”гэдэг газраас баруун урд зүгт 10 км-т Цагаан-Арал гэдэг газар хүртэл, Дүгэрээ-Овоо гэдэг газраас баруун зүгт Дүгэрээ хар хошуу гэдэг газар хүртэл 7 км-т мотоциклоор тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 04.19-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР