Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дундговь, Ховд, Сэлэнгэ, аймагт шороон шуурга шуурч, Ховд аймагт бороо орсон.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.  Салхи нийт нутгаар баруун хойноос 8-13 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Хугацааны сүүлээр ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, Ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургууль хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход тус сургуулийн хашаан дотор шар өвс шатаж байсныг ажиллан унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр сити” хотхоны С блок гал гарч байна гэсэн дуудлагыг 19:00 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход 120х50 метрийн хэмжээтэй баригдаж байгаа 7 давхар барилгын дээвэр, 2, 3 дугаар давхрын агааржуулалтын хоолой, 3 дугаар давхрын тааз, дулааны шугам тус тус шатаж байсныг ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул баг, Ёлын 2/б-д “Цоглог” худалдааны төвөөс утаа гарч байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход хөргөгч, цахилгааны утас шатаж байсныг 6 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй баг, хилийн дундын бүс /ангийн байрлалаас хойд зүгт 25 км-т / шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиход Алтан булаг хилийн боомтын хяналтын талбайн хогийн цэгт хог, 1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын задгай хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход /эзэнгүй айлын/ 10 метр орчим хашаа, 0.4 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Долоон худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б-ийн өвөлжөөнд малын бууц шатаж байсныг ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Зүүннарангийн 13 дугаар гудамжны задгай өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход 0.2 га орчим газарт өнжмөл шар өвс, иргэн Д-ийн 2 метр орчим хашаа шатаж байсныг ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход тус компанийн хогийн цэгт хог шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хюундайн амны задгай өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 12:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан очиход Ж-ийн 50х15 метрийн хэмжээтэй өвөлжөө, 5 ханатай гэр, 5х4 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай хураалттай гэр шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан. /Зам бартаа ихтэй/

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Өргөө Товер 70 дугаар байр тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 15:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход тус байрны иргэн М-ын орон сууцны барилгын 3 дугаар давхарын тагтан дээр эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булагчны 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 19 км замыг туулан очиход Г-ын 7х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут унтраасан.

Булган аймгийн Булган сумын Булган багийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Ш-ын 8×4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, үүдний амбаар шатаж байсныг 32 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн М-ийн 8х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, 4х3 метрийн хэмээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 6 дугаар гудамжинд малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 02:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Х-ын 16х10 метрийн хэмжээтэй малын хашаа, 0.2 тн хураалттай өвс шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон баг /аймгийн төвөөс урд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан очиход хогийн цэгт 1 га орчим газар хог болон өтөг, бууц шатаж байсныг тус багийн иргэд ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Живхээртэй” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуулагыг 04.18-ны өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 21:30 цагт цурамд оруулж, 04.19-ний өдрийн 11:00 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр Хилийн 1303 тэмдэгтээр Монгол орны зүүн цэг буюу “Соёлз” уул орчимд БНХАУ-ын хил рүү давсан. Урьдчилсан байдлаар түймрийн урт 128 км, өргөн 72 км, салхи баруун урд болон урдаасаа 13 м/с байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Сэнжит” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар анги, Онгон сумын Хилийн цэргийн 0184 ангийн алба хаагчид, Баруун-Урт сумын мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн урт 70 км орчим байна.  

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Шанаган” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг цурманд оруулсан. Түймрийн урт 16 км, өргөн 4 км, нийт 6400 га талбай шатсан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Дунд хориуд гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Хорих 417 дугаар ангийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газар, “Өв менежмент” ХХК-ийн ажилтнууд 19:58 цагт түймрийг цурманд оруулж, 04.19-ний өдрийн 11:30 цагт бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ Хялганат тосгоноос баруун зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.19-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд  иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т урсан 6 метрийн гүнд 14 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагын голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт 3 км голын эрэг болон усаар хайж,  3 дугаар бүлэг тус сумын Ингэтийн гүүрнээс Хялганатын гүүр хүртэл зүүн зүгт 30 км-т  урсаж, тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 04.20-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top