Офицерууд заах арга зүйн чадвараа дээшлүүллээ

8-7-scaled-74jug8i8w8fxnxtgq2o3zlaaefhziw96rnz62b5issg.jpg

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний сургалтын чанарыг сайжруулах, офицеруудаа чадавхжуулах зорилгоор алба хаагчдад “Сургагч багш нарыг чадавхжуулах, заах арга зүйн боловсрол олгох сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтаар “Сэдэлжүүлэх аргазүй”, “Өрнүүлэх аргазүй”, “Бататгах аргазүй” сэдвүүдээр мэргэжлийн багш нараар хичээл заалгаж, офицерууд тус бүр сонгосон сэдвээр нээлттэй хичээл зааж, туршлага солилцож, ур чадвараа дээшлүүллээ.

Мөн цаашид офицерын манлайллыг хангах, алба хаагчдаа чадавхжуулах  бодлогыг дэмжиж сургалт, дадлагуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top