Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс “Бид өөрөө өөрсдөө аврагч” уриан дор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудийн ахлах ангийн сурагчдад гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад өндрөөс аврах ажиллагаа, гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэх, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, уул, ой модонд төөрсөн тохиолдолд зүг чигээ олох зэрэг гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.