Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг 2020 онд нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд “Монсерф” ХХК-аас нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж бүрдсэн эсэхийг тогтоох баталгаажилтын аудитыг энэ сарын 18-21-ний өдрүүдэд хийлээ.
Тус компанийн тэргүүлэх болон ахлах зөвлөх, аудиторууд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх, сайжруулахад анхаарч ажиллах зарим чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ