Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

FB_IMG_1650514151627.jpg

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгууллаа.

Энэ үеэр ирэх тавдугаар сард тус аймагт болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын явц болон мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын сарын аяны хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээтэй танилцлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цаашид салбар хоорондын харилцан уялдаа холбоог сайтар хангаж, иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, дархлаажуулалтын аяныг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top