Хяналт шалгалтад 244 барилга байгууламжийг хамруулж, 1521 зөрчлийг илрүүлэв

viber_image_2022-04-21_13-31-51-211-74ksyv3c73u7l5lzdifv0vo2v3ywni0e5fmaw653t4w.png

Нийслэлийн Онцгой байдлын газраас газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтыг  зохион байгууллаа.  

Шалгалтад 244 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын барилга байгууламжийг хамруулж, галын аюулгүйн норм, дүрэм, стандартыг мөрдөж ажиллаагүй болон хэрэгжүүлээгүй 1521 зөрчлийг илрүүлэн, 224 зөрчил буюу 14.7 хувийг газар дээр нь арилгуулж ажилласан юм.

  Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 209 албан шаардлага, 17 мэдэгдэл, 3 танилцуулга, 1 дүгнэлтийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Мөн Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хялбаршуулсан журмаар 12 субъектэд 19 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top