Он гарсаар 41 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна

278962107_5141031386017130_2338221643296271102_n.jpg

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 11 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 41 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 2350 гаруй ажилтан, алба хаагч, 330 орчим автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 31.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 79 га, хээрийн 864,840 га, нийт 864,944 га талбай өртөж, түймэр унтраахад 455,300 төгрөгийн хохирол учирчээ.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газарт гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top