Өнөөдөр бол байгаль орчноо хамгаалж, эх дэлхийгээ хайрлах зорилготой өдөр. 1970 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-нд тэмдэглэж ирсэн энэ өдрийг дэлхийн 200 гаруй орны тэрбум орчим хүн тэмдэглэн өнгөрүүлдэг.
1969 оны UNESCO-ийн хурлаар энэ өдрийг санаачилсан бөгөөд 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны Дэлхийн өдрийн жагсаалд 20 сая хүн оролцож түүх бүтээсэн.
2021 онд “Restore Our Earth” уриатай байсан бол 2022 оны тухайд “Invest in Our Planet” сэдвийн дор тэмдэглэж байна.
Нэг дэлхий дээр амьдарч буй хүн төрөлхтөн хамтдаа эх дэлхийгээ хайрлаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах шаардлага тулгараад буй.
Хогоо ангилан хаяж, эрчим хүч, цэвэр усаа хэмнэн, мод тарих нь эх дэлхийгээ хайрлаж, дэлхийн дулаарлыг багасгахын тулд оруулж буй дэлхийн иргэн таны хувь нэмэр юм.