Онцгой байдлын ерөнхий газрын нэрэмжит “Онцгой цом-2022” шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-ний өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт 5 жинд 25 байгууллагын 17-40 насны 96 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээнийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж, тамирчдад спортын амжилт хүслээ.
Тус тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорил бөгөөд монголын шилдэг боксчид оролцож байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.