Монгол цэргийн нэгдсэн холбооноос ХХААХҮЯ-тай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадуудын нийгмийн баталгааг хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний ногооны үрийг хүлээлгэн өглөө.
Нийт 50 ахмадад 10 төрлийн хүнсний ногооны үрийг, суулгах, ургуулж арчлах гарын авлагын хамт өгч, заавар зөвлөгөө өгсөн юм.
Тус арга хэмжээг жил бүр зохион байгуулж, ахмадуудын тарьж ургуулсан хүнсний ногооны үзэсгэлэн гаргах, ургацын баярыг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.