Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, баруун аймгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймаг, говийн нутгийн хойд, зүүн хэсэг, зүүн аймгийн баруун хэсгээр шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 28-ны өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-ний өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 30-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 29-ны өдөр ихэнх нутгаар сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 10 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 11:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход тус орцны хогийн сувагт хог шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Одонтын 9 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Д-ийн 2х2 метр, 2х3 метрийн хэмжээтэй 2 амбаар, 5 ханатай гэр, 0.5 га орчим талбайд өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг унтраасан.         

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Х-ийн 15х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн түрээслэгч О-ын 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн-Илч” амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 29.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 9х12 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн 1 давхрын гал тогооны өрөөнд 2 м2 хэмжээтэй хана, хөргөгч шатаж байсныг унтраасан.     

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Баялаг пит” ХХК-ийн малын тэжээл боловсруулах үйлдвэр байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 00:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход 13х15 метрийн хэмжээтэй барилгын яндангийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.       

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Э-ын 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.          

Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Л-ын 6х8 хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 11 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 20:14 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Х-ын “Эксел” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Их тостын-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн 0311 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 18:16 цагт цурманд оруулж, 04.25-ны өдрийн 07:30 цагт унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын урд талын автозамын зорчих замын хэсэг 3 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 18:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Ч-ийн жолоодож явсан “Х5” загварын суудлын автомашин, иргэн Ц-ийн жолоодож явсан “Жимни” загварын суудлын автомашин, иргэн Б-ын жолоодож явсан “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин дулааны шугамыг мөргөж, шугамын доор дарагдан жолооч Б /44 настай, эрэгтэй/ автомашины бүхээг дотор хавчуулагдан нас барсан байсныг татан гаргаж, цогцсыг Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Усны осол: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Зэвсгийн агуулах” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ 04.24-ний өдрийн 21:40 цагийн орчим 3 хүн шаварт унасан үхэр гаргах гэж байгаад тус сумын харьяат малчин Ж морьтойгоо тогтоол усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиж, малчин Ж /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 08:18 цагт тухайн малчны унаж явсан морийг тогтоол ус /эргээс 15 метрт/-наас олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тухайн хүний цогцсыг 3 метр /эргээс 5 метрт/-ийн гүнээс олж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсэгт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top