Генерал цол үүссэний 78 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе

sited-Mendchilgee-A-darga-generaluudiin-udur-2022.jpg

Монгол Улсад генерал цол бий болсны 78 жилийн ойн өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд “Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үйл хэрэг, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн сүлдээ тэргүүндээ залсан нийт бие бүрэлдэхүүний эр зориг, эрдэм чадвар, хүний мөс, ёс зүйн үлгэрлэн дуурайх жишээ, дагаж омогших туг нь болсон эрхэм Танд Генерал цол үүссэний 78 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. Үйлс бүтээл тань үеийн үед тасралтгүй үргэлжилж, үлгэрлэн дуурайх суу алдар тань мөнхөд дуурсаж явах болтугай.” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top