Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад хачгаар дамжин халдварлах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хийж байна.
Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад өнөөдөр дархлаажуулалтыг Сүхбаатар дүүргийн “Өөдрөг-Энх” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа.
Дархлаажуулалтад бүтцийн нэгжийн 27 алба хаагч хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.