Таван ханатай гэр олгож, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэв

279219193_1368745683590255_415317435902258078_n-74o6kewy31pj9m32fydf8nx65cgvfp105mpxhpa516o.jpg

Булган аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа  гэр бүлийн гишүүдийг ажилтай, орлоготой болгох, хувийн орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх зэргээр нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн нярав-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Н.Цэнгэлбаярт таван ханатай өргөө цагаан гэрийг олгож, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэлээ.

Ахлах ахлагч Н.Цэнгэлбаяр нь Онцгой байдлын байгууллагад  25 дахь жилдээ ажиллаж байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top