Шуурхай бүлэг орон нутагт ажиллав

3EF5DDB4-2863-4929-A74D-FA7BECEE1872-74o9dtmc2t72psc7qeerqsofjj30f8u1u817iht7ark.png

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дархлаажуулалтын үйл явцтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

Мөн байгууллага хоорондын харилцан ажиллагаа, ажлын хариуцлагыг сайжруулах, өвчний тохиолдол илэрсний дараа нөхцөл байдлыг үнэлэх, малын гоц халдварт өвчний тандалт үзлэгийг стандарт, арга тактикийн дагуу хийх, аймгийн түвшинд шүлхий өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top