НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс энэ долоо хоногт нийт зургаан удаагийн сургалтыг аж, ахуйн нэгж байгууллагад зохион байгуулж, 243 ажилтан, албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчийг хамрууллаа.
Мөн дүүргийн Улаанзагалмайн дунд шатны хороо, дүүргийн сайн дурын хэсэгтэй хамтран 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 72 дугаар дунд сургуулийн дунд ангийн сурагчдад “Бэлэн бай”сургалтын багц болон өсвөрийн аврагч бүлгийн үйл ажиллагааны талаар сургалтыг тус тус зохион байгууллаа.
Сургалтаар барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж,, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг, анхан шатны багаж хэрэгсэл, бодис материал зэргийг байрлуулан ашиглахад анхаарах асуудал, болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бууруулах чиглэлээр мэдлэг олгосон юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.